Хайрыг битгий үзэн яд.
Хайргүйгээр та , чи хэн ч биш байх байснаа нэг бодоод үзээрэй. Хайр оршоогүй бол та энэ дэлхийд хүн болж төрөхгүйгээс гадна, хүн болж төлөвшиж чадахгүй байх.
Үерхэж найзлаад төд удалгүй хирнээ хайраа хайраа гэж орилох нь хайрыг магтан дуулж байгаа биш үнэгүй болгож байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэгийм. Амнаас гарах үг бүр нь хайртай гэх үг байх боловч тэр хайр хоромхон зуур юу ч биш болон алга болдог.
Үнэндээ хайртай болох хугацаа янз бүр. Хоромын дотор хайр үүсэх нь байх ч насан туршид ч хамт байгаад хайр үүсэхгүй тохиол байхыг үгүйсгэж би чадахгүй.
Хайр чухам яаж үүсдэг бол. Зориггүй тэр зөөлөн үнсэлтээс үү, бие биенээ хүсэх шунал тачаалаас уу, эгцэлж ч харж чадахгүй эмээлт сандарлаас уу.
Чухам яагаад хайртай болсноо мэдэхгүй ч хайртай болсон гэдгээ мэдэрдэг. Хайрлах хайрлуулах гэдэг энэ ертөнцийн ямар ч гайхалтай зүйлээс агуу.
Хайраас хүн төрөлхтөн бий болно, хайраас үзэн ядалт үүснэ, хайр цоо шинэ ертөнцийг бий болно.
Яагаад дандаа анхны хайр бүтэлгүйтдэг гэдэг юм бол. Хайр туршилгаас хамаарах зүйл гэж үү. Анхны хайр туршлагагүй болохоор үүрд байлгаж чаддаггүй юм болов уу.
Би ямар эр хүнд дуртайгаа хэлэх үү.
Араас минь чаргууцалдаж гүйдэггүй ч цуцашгүй оролдогч, надаас бас ах. Яагаад ч юм би эрхлэх дуртай болохлоороо намайг эрхлүүлэхэд тохирох, биеэ даасан үзэл бодолтой байхад л болоо. Бас би татах тамхи, автобусныхаа мөнгийг асуудал болгодог залуучуудыг үзэж чаддаггүй. Энэ би мөнгөнд дуртай, мөнгөтэй залуучуудад дуртай гэсэн үг биш. Эр хүн өөрийн биеэ аваад явах чадваргүй байж эмэгтэй хүнд санаархана гэдэг надад дэндүү шуналтай санагдаад байдаг юм аа. Хайрлана гэдэг маш их хариуцлага ноогддог. Ядаж л өөрийгөө хайрладаг өөрийгөө хүндэлдэг хүн өрөөлийг хүндлэн хайрлаж чадна. Бас нэгэн миний тавьдаг шалгуур бол нөхөрлөл. Яагаад ч юм миний эмэгтэй хүн болсонд минь шаналгадаг нэг зүйл бол яахын аргагүй нөхөрлөл. Эмэгтэй хүмүүс хэзээ ч чин үнэнчээр нөхөрлөж чаддаггүй. Тэд дургүй хүрсэн үедээ хэзээ ч найз байгаагүй мэт муулж араас нь хутга дүрж чаддаг хүмүүс шүү дээ. Мөн эмэгтэйчүүдийн нөхөрлөлийн нэг шалтгаан нь атаархал байдаг. Уучлаарай өөрөө би эм байтлаа эм биш мэт ярих нь мөн чиг увайгүй юм даа. Үнэндээ би өөрөө ч ийм.
Харин эрчүүд өөр. Тэд нөхөрлөлийнхөө төлөө амьдралаа ч золиж чаддаг нь сэтгэл хөдөлгөм. Тийм л учраас нөхөрлөж чаддаг эр хүн хайрлаж чадна гэж боддог учираас би дуртай.
Би эрчүүдтэй хамт байх дуртай. Тэднийг ичээх дуртай, тэдэнтэй инээлдэх дуртай, тэдэнтэй маргах дуртай, тэднийг хүндэлмээр хайрламаар хүмүүс.
Тэд миний нөгөө тал. Би тэднээс хайж хайж өөрт яг тохирсон өрөөсөн БИ гээ олноо.
Ирээдүйн хайрт минь чамдаа би элдэв сайхан зүйл амлахгүй ч гэрийн ажил гэж намайгаа битгий уурлуулаарай даа. Тэгвэл би чинь нөгөө тэгш эрхэт амьдралаа хүүрнээд унана шүү. Эр эм 2уулаа дуртай хоолоо хийгээд идэх чадвартай, цэвэр цэмцгэр байгаасай л гэж хүсдэг. Бусдаар биеийн хүчээр биш оюуны хүчээр амьдардаг нийгэмд амьдарч байж гэр орны ажилд би чинь хоригдож чадахгүй шүү дээ. Гэхдээ чамайгаа хиртэй хувцастай явуулахгүй. Дотуур өмд ганцааранг чинь явж авахуулахгүй. Чи минь гоонь эр биш шүү дээ. Дэлгүүр гарахдаа чамдаа дотуур өмд харж, өглөөд зангиаг нь зангидаж өгөөд халуун үнсэлтээр үдэн гаргаад чамдаа хамаг сайхнаараа харагдах гэж хичээхээ л хэлье.
Гэхдээ үнэтэй бренд чамин үнэртэй ус, элдэв будаг шунх биш хайр халамж, халуун сэтгэлээ алдахгүй байж л чамдаа чин үнэнчээр сайхан харагдана шүү дээ.
Тэр л байгаасай. Яг тэр минь л байгаасай. Яг та минь байгаарай. Өглөө бүр халуунаар үнсэх уруул яг таных минь л байгаарай. Өөр хэн ч биш байгаарай.
Жич: Энэ хүн тодорхойгүй болно.