Заримдаа хэн нэгний ярихыг чимээгүй сонсоо л суух гоё.
Би нэг удаа эгчтэйгээ дэлгүүр хэсэхдээ гэртээ ширээний салфетка авсын. Яг л кинон дээр гардаг шиг ээлжилж татаж гаргаж ирж байгаад уйлуул сүртэй дээ гэж бодож авсын. Гэхдээ нулимс ингэж гол зурж урсдаг гэдгийг сайн ойлгоогүй л байж.
Ингэсээр байгаад тамхичин болчих вий.
Намайг хэн ч ойлгодоггүй. Ойлгодоггүй юм чинь яаж хайрлахав дээ.
Би ч өөрийгөө ойлгохоо байлаа гэхдээ өөртөө хайртай. Утгагүйн сда
Хэхэ над шиг улаан facebooker ингэж хэлэхээр гайхаж байна уу. Үнэндээ яг одоо Facebook хог болж байгаам шиг санагдаж байна. Эсвэл сүүлийн хэд хоног сэтгэл санаа дээшээ доошоо дэн дун байгаа учираас ингэж хэлэхэд хүргэсэн ч байж болох талтай лдаа.
Би яг одоо сэкс хийж байна. With ….., at ……
Гэх нь холгүй болчихсон. Хөхнийхөө толгой, ацаа арай л гаргачихаагүй зураг энд тэнд постлоостой. Эрчүүд нь нүцгэн цээж , шалдан хүүхний зураг постлоостой ширтээстэй. Үерхээд удаагүй үнсэлцээстэй зураг тавиастай. Түүнийг дагаад бөөн хүн лайклаад, басхүү цаанаа тэгж хийхийг төлөвлөнө.
Ингээд л хэдэн жилийн дараа хамгийн том порно сайт болно доо. Тэр үед би лав гайхахгүй. Түүнийг дагаад бөөн порно од төрөөстэй гэсс хаха
Би лав үнэндэээ хүмүүсийн зураг гөлөрч суухдаа биш үзэл бодлоо солилцож, найзалж нөхөрлөх, шинэ шинэ зүйлийг мэдэж авахын тулд ордог. Телевиз үздэггүй, сонингууд нь хошного арчихад ч гомдмоор мэдээтэй болохоор шинэ содон дуу, кино, үйл ажиллагааг олж авдагтаа л байгаад байдын. Дээр нь мэдээж ихэнхи найзын хүрээлэл маань тэнд байдаг учраас ороостой. Бичих хоббитой болохоор үргэлж юм бичнэ. Яахав түүнийг дагаад хариу үйлдэлүүд ирдэг учраас бас кайфтай байдаг юм аа кк.
Уул нь блог, гүүдрийдстэй байхад болчих юм шиг санагддаг ч ямар нэгэн хариу үйлдэл бараг байдаггүй учраас уйтгартай байдагийндаа гэж. :P
Хүүе ер нь Tumblr-ыг над шиг ингэж баахан юм бичиж хөтөлдөг хүн бараг байдаггүй юм шиг ээ. Ер нь зүгээр л реблог хийх гэж л tumblr блог хөтөлдөг юм биш үү. Блогспот дээр би ер нь л байж чаддаггүй юм аа. Энэндээ л дасчихсан болхоор хөөрхөн санагдаад байдгийн.
Сүүлийн үед онгод орохоо байсөөн. Түрүү жил яасан ч бүтээлч байсын солгойроод ч хамаагүй бичлэг этр хийгээл блогтоо зориулав этр гээ л нээх хөөрхөн тавьдаг байсан чинь яасс энэ жил. Байхгүй шүү хмм.
Хайр дурлал ч байхгүй, сэтгэл хөдөлгөх зүйл ч байхгүй сэтгэл хөдлөл ч алга болцон хаалттай болцон болохлоор түүний үр ашиг нь гарж байгаа юм байлгүй дээ.
Хайр дурлал энээ тэрээ гэхээс ёооо нээрээ найз залуутай болох юмсөөн. Арай дэнджийн шдээ.
Би бүр эдийн шуналгүй болжээ. Нэг бойтог 3н жил өмслөө ер нь энэ жил шинэ хувцас авлуу. Байгаа мөнгөөрөө янз янзын идэх юм авна, ихэнхи тохиолдолд ном авдаг болчихсон болохлоор бүр ч шуналгүй болгодог бололтой.
Тэгээд ээж ааваас мөнгө авахаа байчихсан чинь бүр ч хэмнэлттэй болждээ. Би нэг 200аад мянган төгрөгөнд эргэдэг бизнесс ээжийн дэлгүүрийн нэг буланд хийнээ. Тэрний ашиг гэж мөнгө л авна. Аав ээж ч тэгээд нээх мөнгө авах уу ч гэж асуухаа байсан. Дээр нь амралтын өдөр болгон хамаатныдаа очиж гэрийг нь янзалж хоол этр хийгээд 7 хоногийн хугацаатай унших эрхтэй нэг ном, арван мянган төгрөгтэй авна.
Тэрүүгээр харих замдаа янз бүрийн зүйл аваад хоосон орж ирж байгаамдаа. Сая дүүтэйгээ оччихоод иржийн. Нийт 20000 төгрөгөөрөө кимчи хийх материал, кофе сүү жимс аваад орж ирээд жимсээ идээд кофегоо уугаад цоо байцаагаа давсалчихаад сууж байна даа.
Дэндүү энгийн энэ амьдрал л надад таалагдаж байна даа. Би хамаатныхаа 2 хүүхэдтэй хувийн эмнэлгийн дээд давхарт жижигхээн өрөө хөлслөөд сууж байгаа. Нилээн жижиг гэсэн хэдий ч нэг л сайхан санагдаад байдгийн. Хэдэн чемоданаа давхарлаж тавиад төө хиртэй газраа гал тогооны зүйлсээ тавьчихаад орныхоо доор хэдэн номоо өрж тавьчихаад яг л болдогын.
Нөгөө ангийн Азаа, Базо, Билгүүн, Жак гээд 4 хүүхэдтэй хөөрхөн найзууд болчихсон. Ер нь л найзууд байсан лдаа. Гэхдээ миний төрсөн өдрийг тэмдэглэж, нэг орой хотоор машинтай зугаалсанаас хойш миний сэтгэлд арай илүү байр суурьтай болчихсон. Нээх хөөрхөн сэтгэлээрээ. Дараа энэ хэдийн талаар дэлгэрэнгүй пост бичье байз.
Төгсөөд нутаг луугаа явах болохоор хэнэггүй гар мартчихаж магадгүй. Постлоод үлдээчихье байз кк.
Юм бичих онгод минь ор тас алга болов.
Би нь сүүлийн үед бүр нэг л бүтээлч зүйл хиймээр санагдаад байхын. Гэхдээ юу гэдгээ мэдэхгүйм хммм
