Миний бүхэн.

Month

June 2013

2 posts

Сэтгэл гаргаж, зүрхээрээ урлаж юм бичилгүй их удаж. 

Яг энэ мөчид л нэг зүйлийг алдсан мэт санагдах, ганцаардах. 

Jun 5, 2013
нилээн хэдэн бичвэрийг чинь уншлаа таалагдах нь таалагдлаа зарим нь бас уйтгартай тэгээд дуртай дургүй уншсаар л байсан... тэгээд эцсийн мөчид энэ хүн хэн бэ бас юу боддогийг мэдмээр санагдлаа ер нь уугаасаа хүн хүнээ юу хүсдэг юу боддогийг тэр болгон ойлгохыг хичээдэггүй би лав энэ удаад үнэхээр сонирхсон юм шиг санагдлаа

E-mail чинь тодорхой биш учир ингээд л хариу биччихээс.

Цаг гарган уншсанд баярлалаа. 

Би зүгээр л бороо шиг. Нэг өдөр нартайд шиврэнэ. Өөр нэг өдөр аянгатай цахилна. Ийм л хүн. Онц гойд зүйлгүй. 

Өөрт чинь сонирхуулчих тийм ийм гэх зүйл байхгүй. ;)

Jun 5, 2013

May 2013

4 posts

Эндээс би мөдхөн явлаа. 

May 30, 2013
May 27, 20131 note
Эмэгтэй хүн

jagaamaa:Миний хамгийн их сэтгэл гаргаж, бодож урлаж бичсэн бичвэр минь. Гэхдээ хэнд ч таалагдаагүй. Тэр нь гэхдээ надад яагаад ч юм таалагдсан.

Тэртээд үлдсэн, тэртээгээс ирэх цаг хугацаа, орон зай, дуу хоолойг амжиж ядан сийрүүлэв.

Нэлээн эртнийх болов уу гэж харагдахаар хуучирч муудсан модон ор цав цагаан бүтээлгэн дор ээлжит яргалал аль эсвэл шагналаа хүлээн хэвтэнэ. Түүний хажууд өнгө дагуу нэгэн шүүгээ байх аж. Тэр ч бас өөрийн түүхийг өгүүлнэ.

Read More

May 6, 20131 note

Бүх зүйл хоосорсон.  Тиймээс энд хүртэл ийм хоосон болчихсон. Зүрх нь зогссон хүний зүрхний бичлэг шиг. 

Гэхдээ нэг л өдөөлтөөр тэр ахин цохилж эхэлнэ. Дүүрч эхэлнэ. Магадгүй энэ нь хэзээ ч үгүй байж магад.

May 6, 20132 notes

April 2013

3 posts

Миний фейсбүүкээр нэг хүн үргэлж ордог юм байна. Миний мессежүүдийг уншиж, алхам бүрийг минь мэддэг юм байна. 

Ват дэ фааак!!!!

Read More →

Apr 21, 2013
“Эрэгтэй хүн (зарим) яг л паразит шиг. Эмэгтэй (зарим) хүний хамаг сайхныг хажуудаа байлгах хугацаандаа сорон сорсоор алга болгодог. Бардам зан, хүсэл мөрөөдөл, гоо үзэсгэлэн. Аажуухан аажууханаар алга болгосны эцэст тэд уйдаж өөр нэгэн эмэгтэйн эрэлд гарна…
Эрчүүд авж байгаагаа мэддэггүй, харин эмэгтэйчүүд үүнийг мэдсээр байж өгсөөр л байдаг…”
—Х.Жаргалмаа
Apr 18, 2013
Эмэгтэй хүн

Тэртээд үлдсэн, тэртээгээс ирэх цаг хугацаа, орон зай, дуу хоолойг амжиж ядан сийрүүлэв.

Нэлээн эртнийх болов уу гэж харагдахаар хуучирч муудсан модон ор цав цагаан бүтээлгэн дор ээлжит яргалал аль эсвэл шагналаа хүлээн хэвтэнэ. Түүний хажууд өнгө дагуу нэгэн шүүгээ байх аж. Тэр ч бас өөрийн түүхийг өгүүлнэ.

Read More →

Apr 9, 20131 note

March 2013

3 posts

“Бичих яг л хурьцал үйлдэх шиг…
Эхлээд чи үүнийг хайрынхаа төлөө,
дараа нь найз нөхдийнхөө төлөө,
дараа нь мөнгөний төлөө хийнэ.”
—Виржиниа Вүүлф
Mar 19, 20132 notes
#ишлэл
“Сэтгэлээ дэлгээд ярих найз нөхөдгүй хүн зүрхээ урж иддэг” —Френсис Бэкон
Mar 7, 20131 note
Танил хирнээ танил биш болсон зам

Гэр сургууль хоёр маань хоорондоо хол ч биш ойр ч биш их саармаг байрлалд бий. Жуков, КтМС лдээ. 

Нийтийн тээвэрт явах их дургүй. Цамаан зан биш шүү. Угаас хүлээж зогсох хоорондоо алхаад орчих юм шиг санагдаад, дээр нь хамаг юмаа барьж тэмтэрч явах гэж ядаргаатай. Тэгээд л дүн өвлөөр ч, нар шатсан ч алхана даа. 

Ер нь өдөр бүр нэг л замаар явдаг байсан. Уруудаа л уруудаа л өгсөө л нэг мэдэхэд сургууль, ахиад нэг анзаарахад гэртээ ирнэ. 

Өнөөдөр харин зам гарах гэж алхсаар байтал өөр газарт хүрээд ирлээ. Одоогоос гурван жилийн өмнө нэг найз дээрээ КтМС-н дотуур байрнаас мөн ч их ирдэг байж дээ. Энд…

Read More →

Mar 7, 20133 notes

February 2013

13 posts

Өөрийгөө толинд харсан чинь нээх эгдүүтэй харагдчихлаа. Яммар ч будаггүй будлиангүй царай. Арзаасан үсээ гурваар дарж сүлжээд баантагтай үсний даруулга зүүчихсэн. Гэрийнхээ халадыг өмсөөд эсгий баабуу углачихсан. 

Өө нээрээ нүдний шилээ мартаж болохгүй. 

Read More →

Feb 28, 2013

Зовлонгоо яримаар л байх юм. Даан ч болохгүй. Хэнд ч хэлж зүрхлэхгүй яасан ч хэцүүмдээ.

Feb 25, 2013

‎”Хайр дурлал” гэсэн ганц үг эрэгтэй эмэгтэй хоёр хүний хувьд үнэн хэрэгтээ ялгаатай зүйлийг илэрхийлнэ. Эмэгтэй хүн хайр дурлалыг хэрхэн ойлгодог нь илэрхий билээ.

Read More →

Feb 22, 2013
Feb 21, 2013388 notes
Feb 16, 2013
#photoaday

Би тэгж байгаад нэг том нууцаа задланаа. Ерөөсөө

Feb 8, 2013
#Шал балай

Заримдаа бодох юм хөөрхий муу блог минь миний уур бухимдал, гомдол цөхөрлийг минь агуулж байдаг сав ч юмуу гэж. Блог уншигчдаас ирсэн мэссэжүүдийг уншиж сууж байтал би ер нь их муу үлгэр дуурайл өгдөг хүн бололтой. Хайр байхад итгэхээ байсан, чи зүрхийг минь базлуулдаг, найз нээрээ байдаггүй юм байна лээ!!!

Үнэндээ надад бусдад нөлөөлөх ямар эрх, ямархан зориг байхав. Гэхдээ зүсийг нь нэрийг нь мэдэхгүй хүмүүсээс ижил гуниг амтагдсан нууцхан захидлууд хааяа хааяа ирдэг болжээ. 

Аз жаргалыг хүмүүст ярих амархан лдаа. Харин хүлээн зөвшөөрөгдөхгүй үзэл санаа, гуниг зовлон амнаас гарч өгөхгүйм. Ингэж би зүрхээрээ блогтоо сийлэн үлдээдэг юм. Бусдаар би ганцаардмал биш байхаа гэж найддаг. Хов хоосон атлаа итгэхгүй тэгсэн авч найдлага тасардаггүйтэй ижил. 

Feb 8, 2013

Хосууд заримдаа нэг оронд битгий хэл нэг гэрт багтах хэцүү санагддаг. Гэсэн хэдий ч гэртээ хэзээ ч нам жим байх хэрэггүй гэж боддог. Бие биетэйгээ дугармааргүй байвал телевизор, угаалгын машин, тоос сорогч аль эсвэл хөгжим дугарга. Арай л өөр байх болов уу гэж найддаг юм. Өөр өөр тийшээ хараад орондоо хэвтсэн ч ядаж нөмөрч байгаа хөнжилд нь толгойгоо наагаад хэвтэхэд сэтгэл уужирдаг. Ер нь хайр сэтгэл, хамтын амьдралд цагаа олсон буулт шиг гол зүйл байдаггүй юм шиг санагддаг даа. 

Feb 6, 2013
Next page →
2012 2013
  • January 3
  • February 13
  • March 3
  • April 3
  • May 4
  • June 2
  • July
  • August
  • September
  • October
  • November
  • December
2011 2012 2013
  • January 17
  • February 7
  • March 11
  • April 8
  • May 8
  • June 5
  • July
  • August 2
  • September 8
  • October 5
  • November 13
  • December 11
2011 2012
  • January
  • February
  • March
  • April
  • May
  • June
  • July
  • August
  • September
  • October
  • November 4
  • December 2